Friday, November 1, 2013

Бид өвөг дээдсийнхээ буянд цэнгэг ус хэрэглэж, цэвэр усаар бохироо зайлж буй ард түмэн

Нийслэлчүүдийн ундны ус аюулгүй байж чадаж байна уу. Энэ талаар олон эргэлзээтэй зүйл ард иргэдийн дунд бий болоод байгаа. Тухайлбал Улаанбаатар хотын усны эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг бус олон улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь бохирдолтой гарсан байдаг.
Энэ мэт нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд бэрхтэйг илтгэх баримт судалгаа цөөнгүй. Гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ- ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь үргүй болгох, хөхний болон зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоосон байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн ундны ус чанарын шаардлага хангадаг уу гэвэл мөн л тийм биш аж. Крантны ус зэвтэй, ариутгалын бодис хэт ихтэй байдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц ирэх дөрвөн жилийн хугацаанд дуусна гэх мэт таагүй мэдээллүүд ч бий.

Friday, September 20, 2013

Манай байгууллагын алдагдал 90 тэрбумд хүрсэн. Энэ хэвээрээ явбал хэцүүдэх нь

НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Усны замбараагүй хэрэглээг цэгцлэхийн тулд Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс суурь үнэ гаргасан. Гэвч ШӨХТГ-аас үнэ тогтоох эрхгүй байгууллага гээд тогтоолыг хүчингүй болгочихлоо?

-Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэ нэмэхдээ бус суурь үнийн тарифыг мөрдөж эхлэе, гэр хорооллын хэрэглээний усны үнийг өсөхгүй гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс энэ оны долдугаар 9-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Зохицуулах зөвлөлийн даргын долдугаар сарын 10-ны өдрийн А16 дугаар тушаалаар усны үнийн өөрчлөлтийг хавсралтаар батлаад наймдугаар сарын 15-наас мөрдөе гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ бол хэрэглээний усны үнэ тарифын нэмэгдэл биш. Хэрэглэгч цорго нээнгүүт ус гоожих бэлэн байдлын зардлыг нөхөх үүднээс суурь үнийн нэмэгдлийг нэмж, тооцож авъя л гэсэн шийдвэр. Учир нь,цорго нээхэд ус бэлэн байх байнгын ажиллагааг хангахад маш их зардал гардаг. Наад зах нь, хүн хүч, засвар үйлчилгээ, шугам сүлжээ, олон тооны шахуурга, хөдөлгүүр ажиллуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангах гэх мэт. Гэтэл энэ бүх үйл ажиллагааны зардал хаана ч тусгадаггүйгээс өнөөдөр ус хангамж, ариутгах татуурга, орон сууцны нийтийн үйлчилгээний салбарын эдийн засгийн чадавхи муудсан. Жишээ нь, УСУГ 2013 онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй байна. Энэ бол тоглоом биш. Байнгын бэлэн байдлыг хангахын тулд суурь үнэ нэвтрүүлснээр ус хангамж  найдвартай болохын сацуу хүрсэн төвшнөө хадгална. Хэрвээ УСУГ энэ хэвээрээ яваад байвал ойрын хэдэн жилд хотын ус хангамжийн үйл ажиллагаа ноцтой байдалд хүрнэ.

Saturday, December 15, 2012

Contact

Содовын ҮНЭН

Овог нэр: Содовын ҮНЭН
Төрсөн он сар өдөр: 1961.01.01
Төгссөн сургууль:
  • 1999-2000     Удирдлагын академи
  • 1997-1998     Монгол Улсын Техникийн Их сургууль
  • 1978-1984     ОХУ-ын ПТ дээд сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, инженер
Ажилласан байдал:
  • 2001  “Женерком” ХХК-ий захирал
  • 2002-2005     “ДЦС-4” ТӨХК-ий ЦЦ-ийн хэсгийн ахлагч
  • 2000-2002     Дэлхийн банкны төслийн мэргэжилтэн
  • 1990-2000     “ДЦС-4” ТӨХК-ий ЦЦ-ийн хэсгийн ахлагч
  • 1985-1990     Төвийн эрчим хүчний системийн холбооны инженер
  • 1984-1985     Эрчим хүчний трестийн монтёр, мастер, РХА-ийн инженер
  • 2012 оноос УСУГ-ын дарга
Гавъяа шагнал:
  • Хөдөлмөрийн хүндэт медаль,
  • Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан,
Сонгуульт ажил:
  • 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
  •  
 И-майл хаяг: s.unen@citycouncil.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид