Friday, November 1, 2013

Бид өвөг дээдсийнхээ буянд цэнгэг ус хэрэглэж, цэвэр усаар бохироо зайлж буй ард түмэн

Нийслэлчүүдийн ундны ус аюулгүй байж чадаж байна уу. Энэ талаар олон эргэлзээтэй зүйл ард иргэдийн дунд бий болоод байгаа. Тухайлбал Улаанбаатар хотын усны эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг бус олон улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь бохирдолтой гарсан байдаг.
Энэ мэт нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд бэрхтэйг илтгэх баримт судалгаа цөөнгүй. Гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ- ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь үргүй болгох, хөхний болон зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоосон байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн ундны ус чанарын шаардлага хангадаг уу гэвэл мөн л тийм биш аж. Крантны ус зэвтэй, ариутгалын бодис хэт ихтэй байдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц ирэх дөрвөн жилийн хугацаанд дуусна гэх мэт таагүй мэдээллүүд ч бий.
Харин энэ салбарын мэргэжилтнүүд ямар бодолтой байгаа, нийслэлийн ундны усыг аюулгүй, хүртээмжтэй байлгах үүднээс ямар арга хэмжээ авч байгаа талаар өчигдөр зөвлөлдлөө. «Mongolian economy» сэтгүүл, «Ногоон эдийн засгийн өсөлт» ТББ, Ус сувгийн удирдах газар, «МIН» групп хамтран зохион байгуулж буй «Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ» сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр дээрх асуудлуудыг хөндсөн юм.
Мөн албан байгууллагын хэрэглэдэг 10 литрийн хуванцар савтай цэвэршүүлсэн ус нь хү¬ний биед хортой байдаг тухай мэдээлэл гарах болов. Хуванцар саванд 72 цаг ба түүнээс дээш хугацаагаар хадгалагдсан усны бүтцэд өөрчлөлт орж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ усны бүтцэд өөрчлөлт орвол хүний эрүүл мэнд тэр бүү хэл сэтгэцэд ч нөлөөлдөг болохыг Германы эрдэмтэд сонирхолтой байдлаар судалгаа хийжээ.
«Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ» сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн профессор Д.Басандорж «Нэгдүгээрт усны нөөц нь хэд юм бэ гэсэн тооцоогоо нэгтгэмээр байна. Өнөөдөр хоёр, гурван янзын зүйл яриад байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд буруу ойлголт өгөхөд хүрнэ. Манай усны нөөцийн 10 хүрэхгүй хувь нь газрын гүндээ байдаг. Гэтэл хэрэглээнийхээ 90 гаруй хувийг газрын гүний уснаас хэрэглэдэг.
Тиймээс газрын гадаргуу дээрх усыг ашиглахаар ярьж байгаа нь зөв. Бид өвөг дээдсийнхээ буянд цэв цэнгэг ус хэрэглэж, цэвэрхэн усаар бохироо зайлж байгаа ард түмэн. Харин хэрэглэгчид дээр очихдоо хэрхэн бохирдож байгааг нь тогтоож арга хэмжээ авах хэрэгтэй» гэдгийг хэлсэн юм.
Ирэх дөрвөн жилд цэвэр усны нөөцөд хомсдол үүсэх нь ор үндэслэлгүй зүйл биш
Ингээд бодит байдал дээр нийслэлчүүдийн ундны усны чанар, хүртээмж ямар байгаа талаар УСУГ-ын дарга С.Үнэнгээс ч зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн ундны ус бохир байгаагаас элдэв халдварт өвчин ихсэж байна гэдэг. Ер нь ундны усанд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Улаанбаатарчуудын хэрэглэж буй усны чанар байдлыг бид өдөр тутамд судалдаг. Өөрөөр хэлбэл манай төв лабораториор өдөрт 80- 90 сорьц орж баталгаажуулалт хийлгэдэг. Улаанбаатар хотын газрын гүний дөрвөн гол эх үүсвэрийн чанар хангалттай сайн үзүүлэлттэй гардаг.
Гэвч хэрэглэгчид дээр ирэхээрээ яагаад чанарын асуудал яригддаг вэ гэхээр ус хангамжийн шугам сүлжээ нь 1950-иад оноос ашиглаж эхэлсэн. Тэгэхээр 60 жил болж буй ус дамжуулах хоолойнуудад зэврэх, цоорох гэх мэт ямар асуудал байна вэ, шинээр тавигдаж буй хоолойнууд нь чанарын шаардлага хангаж байна уу гэдэг дээр төрийн хяналт шалгалтын байгууллагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Нийслэлийн газрын гүний цэвэр усны нөөц дуусч байгаа талаар мэргэжилтнүүд их ярьдаг?
-Нийслэлийн цэвэр усны нөөцийн судалгааг 1980-аад оны эхээр, 1995 он гээд хэд хэдэн удаа хийсэн байдаг. Гэвч хэмжээ нь өөр өөр гарсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 237 мянган м3 цэвэр ус байна гэж тогтоосон. Түүнийхээ 60-аад хувийг ашиглачихаад байгаа. Ингэхээр 2017- 2018 оны үед цэвэр усны хүртээмжийн тал дээр асуудал гарах нь ор үндэслэлгүй зүйл биш.
Тиймээс газрын гадаргын усыг ашиглах талаар төрөөс анхаарч эхэллээ. Тухайлбал Туул голын сав газарт Гачууртад, Яармагийн шинэ орон сууцад зориулсан усан сан, мөн Буянт-Ухаа орчимд нэгийг байгуулахаар ажиллаж байна.
-Нийслэлийн цэвэрлэх байгууламж нь ажилладаггүй, ажилласан ч муу ажилдаг гэх яриа иргэдийн дунд байдаг. Энэ нь ундны усны нөөцийг тэтгэж байдаг Туул голын усыг бохирдуулах үндэслэл болж байна гэдэг. Энд та тайлбар хэлэхгүй юу?
-Одоогоор Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс ирж буй ахуйн болон үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэгээ хийгдсэн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
Гэвч жил ирэх бүр aчаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160.000 м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахаа больсон. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинэчлэх бус шинээр барих шаардлагатай гэж үзэж байгаа. Хэд хэдэн улсаас «Цэвэрлэх байгууламж» барих санал ирсэн. Ойрын хугацаанд судалж үзээд энэ асуудлыг шийдвэрлэж ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна.
-Нийслэлийн ойгоор хотын захиргаанаас иргэдийн ундны усыг 2030 он хүртэл баталгаажууллаа хэмээн мэдээлж байсан. Яг яаж баталгаажуулсан юм бэ. Гэр хороололд мэргэжлийн байгууллагын хяналтгүй усыг хэрэглэж буй өрх цөөнгүй шүү дээ?
-Нэг хашаанд жорлон, гүний худаг хоёр зэрэгцээд байж байдаг. Энэ нь ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. Нийслэлийн иргэдийн ундны усыг баталгаажуулна гэдэг маань нэгдүгээрт гэр хороолол дахв гүний худгийг тоолох, холбогдох хяналт шалгалт xийж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан. Албан бус тоогоор нийслэлийн гэр xopooллын хэмжээнд 800 гаруй гүний худаг байгаа. Бүртгэлжүүлсэн албан ёсны тоогоо нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас хэлэх байх. Нөгөө талаараа гэр хорооллын, орон сууцны төвлөрсөн хангамжаар манай УСУГ-аас усаа хэрэглэж буй иргэд ямар ч аюулгүй гэж ойлгох хэрэгтэй.

2 comments:

  1. Baccarat, Craps and Cards | Baccarat in the UK | FEBCasino
    The rules of kadangpintar Baccarat are 바카라 사이트 simple and flexible. They allow you to win 메리트 카지노 주소 big.

    ReplyDelete
  2. micro touch hair trimmer - India - TITanium Art
    micro touch hair trimmer - titanium bracelet Made in Solingen, titanium meaning Germany. $14.99 USD. $8.99. US Seller. TILBERRY & NECK T. Size: 1X1 inch. Item type: Item Dimensions LxWxH: 1 x 0.96 titanium crystal x 0.99 Item weight: 0.48 properties of titanium pounds Rating: 4.7 titanium price · ‎54 reviews

    ReplyDelete