Нийслэлчүүдийн ундны ус аюулгүй байж чадаж байна уу. Энэ талаар олон
эргэлзээтэй зүйл ард иргэдийн дунд бий болоод байгаа. Тухайлбал
Улаанбаатар хотын усны эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг бус олон
улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь
бохирдолтой гарсан байдаг.
Энэ мэт нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд бэрхтэйг илтгэх баримт судалгаа цөөнгүй. Гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ- ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь үргүй болгох, хөхний болон зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоосон байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн ундны ус чанарын шаардлага хангадаг уу гэвэл мөн л тийм биш аж. Крантны ус зэвтэй, ариутгалын бодис хэт ихтэй байдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц ирэх дөрвөн жилийн хугацаанд дуусна гэх мэт таагүй мэдээллүүд ч бий.